ТТАХНЭ-ийн захирлаар “ногоон гэрэл“-ээр томилогдсон О.Нандин-Эрдэнэ ₮1,2 тэрбумын ОРОН СУУЦТАЙ,₮200 саяын үнэлгээтэй 2 ГАЗАРТАЙ

Өнгөрсөн есдүгээр сард Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийн захирлаар О.Нандин-Эрдэнийг томилжээ.
Тодруулбал, энэ нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайханыг албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөс өмнө хийсэн сүүлийн томилгоо болсон байна.
О.Нандин-Эрдэнэ нь өмнө нь Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.
Мөн тэрбээр С.Амарсайханыг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үед Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэд даргаар ажиллаж, тухайн үеийн түүний удирдлагын багт багтаж байсан аж.
Тэгвэл ТТАХНЭ-ийн захирлын албан тушаалд ногоон гэрлээр томилогдсон О.Нандин-Эрдэнийн 2025 онд Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮57 сая
Гэр бүлийн орлого: ₮154 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,2 тэрбум /орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮80 сая /Mercedes Benz E300 маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй:₮16 сая /Хонь-54, Адуу-4/
Газар: ₮200 сая /Өмчлөх-007га-1, Эзэмших-700м2-1/ Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮72 cая
Хадгаламж: ₮8,7 сая
Авлага: ₮30 cая
Зээл: ₮10 сая гэж мэдүүлжээ.
