769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмад 1.1 сая орчим төгрөгийн тэтгэвэр авна

ГБХНХ-ын сайд Т.Аубакир "11 дүгээр сарын 1-нээс ахмадуудын суурь тэтгэвэр нэмэгдэнэ.
Мөн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс итгэлцүүр тооцохоос гадна инфляцтай уялдуулж, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ.
Тухайлбал, одоо 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмад 1.1 сая орчим төгрөгийн тэтгэвэр авна" гэв.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ тэтгэвэр тэтгэмжийг 2026.11.01-нээс эхлэн нэмэгдүүлэх шийдвэр гарчээ.
Тухайлбал,
-
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр: Өмнө нь 478,000 төгрөг байсныг 122,000 төгрөгөөр нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргэв.
-
Нийгмийн халамжийн бусад тэтгэвэр: Ахмад настан, тэжээгч нь нас барсан 0-18 насны хүүхэд, өрх толгойлсон эх, эцэгт олгодог 432,000 төгрөгийн тэтгэврийг 168,000 төгрөгөөр нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргэлээ.
-
Хүүхдийн тэтгэмж: Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 478,000 төгрөг байсныг 122,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 600,000 төгрөг болголоо.
-
Асаргааны тэтгэмж: Асаргааны тэтгэмжийг 330,000 төгрөгөөс 40,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд 2027 оны төсвийн төсөлд уг тэтгэмжийн хэмжээг дахин 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгаад байгаа аж.

