FIFA-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа FIFA-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
10 сарын 05, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

FIFA-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

2026 оны 10 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA), Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2026 оны аравдугаар сарын 2-ны өдөр хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын Яармаг дахь Монголын Хөлбөмбөгийн Холбооны Техникийн төвийн газарт FIFA-гийн олон улсын стандартад нийцсэн, 25,000 хүртэлх хүний суудалтай орчин үеийн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулах чиглэлээр хамтран ажиллана.

FIFA-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантино Монгол Улсад хийж буй айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, Монголын хөлбөмбөгийн хөгжил, спортын дэд бүтэц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Олон улсын стандартад нийцсэн цэнгэлдэх хүрээлэнтэй болсноор үндэсний шигшээ баг, тамирчдын бэлтгэл сургуулилтын орчныг сайжруулах, хүүхэд, залуучуудын хөлбөмбөгөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, олон улсын тэмцээн, арга хэмжээг эх орондоо зохион байгуулах нөхцөл бүрдэх ач холбогдолтой.

Санамж бичигт Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, FIFA-гийн Гишүүн холбоодыг хариуцсан ерөнхий захирал Элхан Маммадов, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, FIFA-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантино нар оролцов.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670938
0 эможи

keyboard_arrow_up