Сангийн дэд сайд Б.Хулан ₮1 тэрбумын ОРОН СУУЦТАЙ, ₮139 саяын үнэлгээтэй 6 ГАЗАРТАЙ Сангийн дэд сайд Б.Хулан ₮1 тэрбумын ОРОН СУУЦТАЙ, ₮139 саяын үнэлгээтэй 6 ГАЗАРТАЙ
10 сарын 04, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сангийн дэд сайд Б.Хулан ₮1 тэрбумын ОРОН СУУЦТАЙ, ₮139 саяын үнэлгээтэй 6 ГАЗАРТАЙ

2026 оны 10 сарын 04

Arslan.mn

Сангийн дэд сайд Б.Хулан өнгөрсөн Баасан гаригийн Байнгын хорооны хуралдааны үеэр хариу тайлбар өгөхдөө гишүүдийн шүүмжлэлд өртсөн юм.

Тэрээр энэ тухай тайлбарлахдаа: "УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд бэлтгэл дутуу орж, асуулт асуусан УИХ-ын гишүүн болон олон нийтийг бухимдуулж, итгэл хүлээлгэсэн хүмүүсээ гонсойлгосондоо, төрийн албыг муухай харагдуулсандаа хүлцэл өчье. Олон шалтаг, шалтгаан тоочиж өөрийгөө өмөөрөх зүйл алга.

Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын мэргэжлийн Байнгын хороонд ажлын хэсгийг төлөөлж оролцож байгаа бол асуулт бүрд мэргэжлийн, тодорхой, үнэн зөв хариулах ёстой. Алдаанаасаа суралцаж, цаашдаа илүү хариуцлагатай ажиллах болно. Уучлаарай." гэжээ.

Түүний хувьд өнгөрсөн оны 12-р сард  Сангийн дэд сайдаар томилсон билээ. Тэрээр, Эдийн засгийн математик загварчлал мэргэжилтэй. Банк, санхүүгийн магистр зэрэгтэй бөгөөд улсад 14 жил ажилласан аж.

Б.Хулан нь 2024-2025 онд ЗГХЭГ, Сайдын ажлын албанд Эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын зөвлөх,  2025.06-12 сард Эдийн засгийн хөгжлийн Сайдын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын ахлах зөвлөх, 2025.11 сараас Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн Тэргүүн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан. 

Тэгвэл ЗГ-ын “гал тогоо”-нд орж ирсэн Сангийн дэд сайд Б.Хулангийн  2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮37 сая
Гэр бүлийн орлого: ₮1,2 тэрбум
Хөрөнгө борлуулсны орлого: ₮1 тэрбум
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум  /Орон сууц-1, Зуслангийн байшин-1, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮580 сая / Lexus RX 400 , Toyota Land Criuser 300 /
Мал аж ахуй:  ₮70 сая /Үхэр-6, Адуу-8/
Газар: ₮139 сая /Эзэмших-1.4га-1, Эзэмших-389м2-1, Эзэмших-504м2-1, Эзэмших-699м2-2, Эзэмших-700м2-2 нийт 6 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮90 сая
Хадгаламж: ₮23 сая  
Авлага: ₮1,5 тэрбум
Зээл:  ₮217 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670936
0 эможи

keyboard_arrow_up