Хөшигийн хөндий нисэх буудлыг 6 жил удирдаж буй Л.Цэнгүүнжав ₮1,9 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮1,2 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ Хөшигийн хөндий нисэх буудлыг 6 жил удирдаж буй Л.Цэнгүүнжав ₮1,9 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮1,2 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ
10 сарын 01, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хөшигийн хөндий нисэх буудлыг 6 жил удирдаж буй Л.Цэнгүүнжав ₮1,9 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮1,2 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

2026 оны 10 сарын 01

Arslan.mn
Ерөнхий сайдын  Япон улс дахь албан ёсны айлчлалаар  "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлыг Япон Улсын 995 сая ам.долларын, 40 жилийн хугацаатай, 1.1 хувийн нэн хөнгөлөлттэй зээлээр өргөтгөхөөр болж буй. Ингэснээр хүчин чадал 3.2 дахин нэмэгдэх аж.

Тэгвэл "Хөшигийн хөндий нисэх буудал" ТӨХХК-ийг 2019 оноос хойш удирдаж буй  Л.Цэнгүүнжавын 2025 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг /ХОМ/ хүргэж байна.

МАН-ын Хяналтын хорооны гишүүн Л.Цэнгүүнжавын хувьд БЗС-гаас 2016 онд 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд сурсан нь өмнө нь ил болж байсан. Өөрөөр хэлбэл, тэрбээр одоогийн ханшаар 110 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний зээл авч гадаадад суралцсан гэсэн үг юм.

Тэрээр 2021 онд түүний өөрийн жилийн орлогоо 55 сая төгрөг  байсан бол 2025 онд 159 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ. Мөн энэ хугацаанд хадгаламж нь 115 сая төгрөгөөс 1,2 тэрбум төгрөг болжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮159 сая
Гэр бүлийн орлого: ₮64 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮950 сая

Орон сууц барилга байгууламж: ₮1,9 тэрбум /Нийтийн орон сууц-2, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮156 сая /  Toyota Camry , Toyota Tundra  маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮9 сая /Хонь-30/
Газар: ₮300 сая /Эзэмших-0.7га-2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮190 сая
Хадгаламж: ₮1,2 тэрбум
Авлага:  ₮80 сая
Зээл:  ₮300 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670915
0 эможи

keyboard_arrow_up