Шүүхээс ЯЛ СОНСООД буй ИТХ-ын дарга Л.Насанбуян хууль зөрчиж, төсвийн мөнгөөр “Ланд 300” хөлөглөж, илүү зөвлөхдөө ₮42 саяыг зарцуулжээ Шүүхээс ЯЛ СОНСООД буй ИТХ-ын дарга Л.Насанбуян хууль зөрчиж, төсвийн мөнгөөр “Ланд 300” хөлөглөж, илүү зөвлөхдөө ₮42 саяыг зарцуулжээ
10 сарын 01, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Шүүхээс ЯЛ СОНСООД буй ИТХ-ын дарга Л.Насанбуян хууль зөрчиж, төсвийн мөнгөөр “Ланд 300” хөлөглөж, илүү зөвлөхдөө ₮42 саяыг зарцуулжээ

2026 оны 10 сарын 01

Arslan.mn

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас 2026 оны 02-р сарын 24-нд тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "Хязгаарлалттай дүгнэлт" гаргажээ.

Тодруулбал, аудитаар 426 сая төгрөгийн зөрчил 7 зөрчилд албан шаардлага хүргүүлжээ.

Аудитаас төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль зөрчиж зохион байгуулсан, Төрийн хэмнэлтийг хууль зөрчиж, төсвийг үрэлгэн зарцууулсан гэж үзжээ.

Тухайлбал,

  • Бараа үйлчилгээг худалдан авах журам зөрчиж, төсвийн 238 сая төгрөгөөр "Ланд 300" автомашин худалдан авч, 6.2 сая төгрөгөөр гаднах хуулга, 2 сая төгрөгөөр хөгжим худалдан авсан боловч хөрөнгийг орлого аваагүй. 

  • Төрийн хэмнэлтийн хууль зөрчиж ИТХ-ын даргын зөвлөхийн орон тоо илүү ажиллуулж 42 сая төгрөгийн ЦАЛИН ХӨЛС олгож, төсвийг үрэлгэн зарцуулсан.

  • Засгийн газраас баталсан ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаараас 8 орон тоо илүү ажиллуулсан.

  • Байгууллагын дотоод засвар хийхэд 62 сая төгрөгийн шууд худалдан авалт хийсэн  зэрэг ЗӨРЧИЛ илэрчээ.

Ташрамд дурдахад, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга, Цогт сумаас сонгогдсон төлөөлөгч Л.Насанбуян нь тус сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар, тамгын газрын дарга Д.Цогзолмаа, сумын төрийн сангийн дарга Н.Мөнхцэцэг, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрхэмбаяр, аймгийн соёлын газрын ажилтан Ц.Баасанжав, Баянтоорой тосгоны төсвийн нягтлан Ц.Алтанзагас нартай хамтран үгсэн хуйвалдаж төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, үлийн цагаан оготно устгах төсвийн хөрөнгийг “завшсан”, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагчаар татагдан шүүгдэж, улмаар гурван жилийн ял сонсоод буй нэгэн. Хамгийн хачирхалтай нь  тэдэнд холбогдох шүүх хурал өмнө нь 12 удаа хойшилсон байдаг байна.

 Түүний хувьд 2024 оны 10 дугаар сард аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон билээ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670911
0 эможи

keyboard_arrow_up