₮627 тэрбумын авлага, өр төлбөрийн зөрчилтэй “Хөдөө аж ахуйн корпораци“ ТӨХХК-ийн захирал  Б.Цогтсаран сарын ₮7.5 саяын ЦАЛИНТАЙ ₮627 тэрбумын авлага, өр төлбөрийн зөрчилтэй “Хөдөө аж ахуйн корпораци“ ТӨХХК-ийн захирал Б.Цогтсаран сарын ₮7.5 саяын ЦАЛИНТАЙ
10 сарын 01, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

₮627 тэрбумын авлага, өр төлбөрийн зөрчилтэй “Хөдөө аж ахуйн корпораци“ ТӨХХК-ийн захирал Б.Цогтсаран сарын ₮7.5 саяын ЦАЛИНТАЙ

2026 оны 10 сарын 01

Arslan.mn

Аудитын шалгалтаар “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хуримтлагдсан авлага, өр төлбөртэй холбоотой нийт 627 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна.

Тодруулбал, 2025 онд хүнсний улаанбуудайн борлуулалтын гэрээний үүргийн хэрэгжилт хангалтгүй байснаас 3.2 тэрбум төгрөгийн, тодорхой бус өр төлбөрийн 384 сая төгрөгийн авлага бүртгэлтэй хэвээр байжээ.

Мөн бүртгэлтэй хаяг дээрээ байдаггүй харилцагчийн 4.1 тэрбум төгрөгийн, татан буугдсан харилцагчийн 633 сая төгрөгийн, эзэн холбогдогч нь нас барсан 80 харилцагчийн 388 сая төгрөгийн авлагыг ТУЗ-өөр шийдвэрлүүлэлгүй, үлдэгдэлтэй хэвээр байлгасан зөрчил илэрсэн байна.

Хамгийн ноцтой нь, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн хөрөнгийн тооллогоор 402 сая төгрөгийн үнэ бүхий 423 тонн будааны дутагдал үүссэн ч уг асуудлыг шийдвэрлээгүй орхисон байна.

Түүнчлэн 2024 онд зөвшөөрөлгүй нийлүүлсэн 45.7 сая төгрөгийн үнэ бүхий 65.29 тонн будааг борлуулалтаар тусгаагүй бөгөөд аудитын шалгалтаар тухайн будаа биетээр оршин байхгүй нь тогтоогджээ.

Төрийн өмчит компанид авлага, өр төлбөрийн тооцоо бүрэн баталгаажаагүй, чанаргүй болон эргэлзээтэй авлагыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ аваагүй, хөрөнгийн бүртгэл, хяналт ч хангалтгүй явж ирсэн дүр зураг харагдаж байна

Өөрөөр хэлбэл, “Ухаангүй ноёны урагшгүй албад” гэх үг санагдуулам энэ нөхцөл байдал нь зөвхөн нэг удаагийн бүртгэлийн алдаа бус, байгууллагын дотоод хяналт, удирдлага, засаглалын асуудлыг хөндөж байна.

Төрийн өмчит компанид ийм хэмжээний авлага, өр төлбөр хуримтлагдаж, чанаргүй авлага буурахгүй, харин хөрөнгийн дутагдал хүртэл шийдвэрлэгдэлгүй үлдэж байгаа нь хариуцлагын тогтолцоо хэр ажиллаж байгаад анхаарах шаардлагатайг харуулж байна.

Тэгвэл 627 тэрбум төгрөгийн авлага, өр төлбөрийн асуудалтай “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийг 2023 оноос хойш удирдаж буй захирал Б.Цогтсарангийн 2025 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг /ХОМ/ хүргэж байна.

Тэрээр өөрийн жилийн орлогоо 89 сая төгрөг гэж мэдүүлсэн бөгөөд түүний сарын орлого 7.5 сая төгрөг гэсэн үг.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮89 сая
Гэр бүлийн орлого: ₮42 сая
Орон сууц барилга байгууламж: ₮396 сая /Нийтийн орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮59 сая / Suzuki Grand vitara,  Зил 130, Isuzu ELF , Hyundai Дугуйт ачигч  маркийн нийт 4 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮15 сая
Хадгаламж: ₮142 сая 
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮142 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670908
0 эможи

keyboard_arrow_up