Шүлхийн улмаас устгасан малд 6 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ Шүлхийн улмаас устгасан малд 6 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
09 сарын 30, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Шүлхийн улмаас устгасан малд 6 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ

2026 оны 9 сарын 30

Arslan.mn

Улсын онцгой комиссын II хуралдаан өчигдөр /2026.09.29/ болж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцлээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд 21 аймагт ажилласны дагуу орон нутагт тулгамдсан 205 асуудлыг эрэмбэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тэдгээрийн шийдвэрлэлтийн явц 60 орчим хувьтай байгааг мэдээлэв.

Мөн цаг уурын урьдчилсан төлөвөөр хүйтний улирлын ихэнх сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас харьцангуй дулаан боловч хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгааг мэдээлжээ.

Хуралдааны үеэр улсын хэмжээнд мал тооллогыг технологийн дэвшилд тулгуурлан явуулж, мал аж ахуйн салбарын эдийн засгийн бодит тооцоо гаргах, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Түүнчлэн шүлхий өвчний улмаас Баян-Өлгий аймагт 2764, Ховд аймагт 1391 толгой мал устгасан бөгөөд нийтдээ 6 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон байна.

Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр холбогдох байгууллагуудад орон нутгийн дулааны станцуудын асуудлыг шийдвэрлэх гарц, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах, цас, мөс тогтох, гэнэтийн дулаарал, хүйтрэлтэй холбоотой эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах үүрэг өглөө.

Мөн гамшиг, цаг агаарын аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээ авах, иргэдийн аюулгүй байдлыг хангах бэлэн байдлыг сайжруулах, ус, цаг уурын байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа гаргаж, санхүүжилтийн эх үүсвэрийг судлахыг үүрэг болгожээ.

Цаашид эрчим хүч, дулааны найдвартай ажиллагааг хангах чиглэлээр мөн холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670897
0 эможи

keyboard_arrow_up