Б.Дэлгэрсайхан: “Чингис хаан” нисэх буудлаас хотын төв хүртэл ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ явуулна Б.Дэлгэрсайхан: “Чингис хаан” нисэх буудлаас хотын төв хүртэл ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ явуулна
09 сарын 30, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Б.Дэлгэрсайхан: “Чингис хаан” нисэх буудлаас хотын төв хүртэл ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ явуулна

2026 оны 9 сарын 30

Arslan.mn

“Чингис хаан” нисэх буудлаас хотын төв хүртэл ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ явуулахаар төлөвлөж байна гэв.

Энэ талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Шинэ нисэх онгоцны буудлын өргөтгөлийг 2031 онд барьж дуусгахаар концессийг эзэмшиж байгаа “Мицүбиши” компанитай тохирлоо. Өнгөрсөн зургаан жилд хэрэгжсэн гэрээнд өөрчлөлт оруулж “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлыг орон нутгийн нисэх буудлын зориулалтаар ашиглахаар санал солилцлоо. Судалгаа хийж, Монгол талын хүсэлтийг биелүүлнэ гэх хариу өглөө.

Орон нутгийн нисэх онгоцны буудлын менежментийг мөн хамт хийгээд явна гэдгээ илэрхийлсэн.

Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал хөгжихийн хэрээр нисэх буудлын ачаалал нэмэгдэж дан ганц хурдны нэг зам нь түгжрэл үүсгэх шалтгаан болох учраас "Буянт-Ухаа" нисэх онгоцны буудал хүртэл LRT буюу хурдан галт тэрэг, хотын төв хүртэл хурдан галт тэрэг явуулах төслийг мөн ярилцлаа. Японы талаас эргэж ярилцах, нэн хөнгөлөлттэй зээлийн боломжийг судлах хариу өгсөн.

“Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас Буянт-Ухаа, цааш хотын төв хүртэл хөнгөн галт тэрэг явуулах төслийг нисэх буудлын өргөтгөлийн ажилтай хамт хэрэгжүүлэнэ. Энэ барилгын ажлыг 2031 он гэхэд дуусгах санал тавьсан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670887
0 эможи

Х-19 гэсэн автобусууд нь дан хоосон шахуу яваад байхад тэгж дахин мөнгө үрэх хэрэг байна уу
2026-09-30 11:46
Х-19 гэсэн автобусууд нь дан хоосон шахуу яваад байхад тэгж дахин мөнгө үрэх хэрэг байна уу
keyboard_arrow_up