АТҮТ-ийн дарга, уяач Ц.Батсайханы жилийн орлого ₮13 сая болж буурсан ч ₮4,4 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮1,4 тэрбумын 340 АДУУТАЙ АТҮТ-ийн дарга, уяач Ц.Батсайханы жилийн орлого ₮13 сая болж буурсан ч ₮4,4 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮1,4 тэрбумын 340 АДУУТАЙ
09 сарын 30, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

АТҮТ-ийн дарга, уяач Ц.Батсайханы жилийн орлого ₮13 сая болж буурсан ч ₮4,4 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮1,4 тэрбумын 340 АДУУТАЙ

2026 оны 9 сарын 29

Arslan.mn

ТӨХК-ийн дарга нарын сарын цалин хамгийн өндөр нь 30-50 сая төгрөг гэдгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өмнө мэдээлсэн.

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгосон. Үүнтэй холбогдуулан бид төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын удирдлагуудын ХОМ-ийг цувралаар танилцуулж байгаа билээ.

Энэ удаа Авто тээврийн үндэсний төвийн дарга, Тод манлай уяач Ц.Батсайханы   2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Тод манлай уяач Ц.Батсайхан нь "Симба" Ц.Батаагийн төрсөн дүү бөгөөд 2019 онд Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан нэгэн.

Түүний хувьд өмнө нь "Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар ажиллаж байсан төдийгүй “Симба” группийн захирал, "Айзам" хамтлагийнн дуучин, авто спортын мастер гэдгээр нь олон хүн танина. Түүний төрсөн дүү Ц.Бат-Энх нь МАН-ын нарийн бичгийн даргын албыг хашиж байгаад "Эрдэнэт" үйлдвэрт газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Тэрээр жилийн орлого нь 2024 онд 65 сая төгрөг байсан бол 2025 онд буюу нэг жилийн дотор 13 сая төгрөг болж БУУРЧЭЭ. Харин гэр бүлийн орлого нь  0 төгрөгөөс 232 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮13 сая
Гэр бүлийн орлого: ₮232 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮4,4 тэрбум /Нийтийн орон сууц-2, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮135  сая   /BMW 740 ,Toyota Rav 4,  Jidong CLW5110JSQT3   маркийн 3 автомашинтай /
Мал аж ахуй: ₮1,4 тэрбум /Адуу-40, Адуу-300, Үхэр-63, Хонь-160/ 
Газар: ₮20 сая /Өмчлөх-700м2-1, Эзэмших-673м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮60 сая
Хадгаламж: ₮212 сая 
Авлага: ₮1,5 тэрбум
Зээл:  ₮152 сая гэж мэдүүлжээ.

Мөн Цагаан ноён ХХК, Ингэттолгой ХХК -иудад хувь эзэмшдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670884
0 эможи

keyboard_arrow_up