Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө
09 сарын 24, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө

2026 оны 9 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад туулах чадвар сайтай, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Starlink интернэтийн төхөөрөмжтэй түргэн тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өглөө.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатны хүрээнд нийт 80 автомашин нийлүүлж байгаа юм.

Цас, зуд, зам давааны хүндрэлээс шалтгаалан тусламж, үйлчилгээний хүртээмж тасалдахаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ алслагдсан сумдын эрүүл мэндийн байгууллагуудын шуурхай тусламжийн чадавх болон мэдээлэл, холбооны хүртээмжийг сайжруулахад эдгээр автомашин чухал ач холбогдолтой.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг орон нутагт бодитоор сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг цаашид үргэлжлүүлнэ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670801
0 эможи

keyboard_arrow_up