БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчонд байгуулна БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчонд байгуулна
09 сарын 23, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчонд байгуулна

2026 оны 9 сарын 23

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулахаар шийдвэрлэлээ. 

БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний мэдээллээр Монгол Улсын 60 мянган иргэн тус улсад оршин сууж байна. 2025 онд давхардсан тоогоор 161,755 монгол иргэн БНСУ-д зорчжээ.

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулснаар консулын үйлчилгээг иргэдэд ойртуулж хүртээмжийг нэмэгдүүлэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх, Инчон олон улсын нисэх буудлын хил дээрээс монгол иргэд олноор буцаагдаж байгаа асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд энэ салбарын үүрэг чухал гэж үзэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670794
0 эможи

keyboard_arrow_up