ЗГ: Байгалийн хий нийлүүлэх хоолой барих талаар хэлэлцэнэ
2026 оны 9 сарын 23

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.09.23/ болж байна.
ХЗДХ-ийн шинэ сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын анхны хуралдаандаа оролцож байна.

Хуралдаанаар
- Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, зөвшөөрөл, мэдэгдлийг хүргүүлэх, лавлагаа, мэдээлэл өгөх журам”/
- Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл /“Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах радио, телевизийн тоог тогтоох тухай” Засгийн газрын 2025 оны 233 дугаар тогтоол/
- Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
- Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл
- Улсын Их Хурлын гишүүн Ч.Анарын санаачлан боловсруулсан Кибер сөрөн тэсвэрлэх тухай хууль /Кибер аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүг
- “Нүүрс-пиролизын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
670772
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
