Г.Тэмүүлэн: Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн 90 хувь нь 35 хүртэлх насны залуус байна Г.Тэмүүлэн: Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн 90 хувь нь 35 хүртэлх насны залуус байна
09 сарын 22, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Г.Тэмүүлэн: Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн 90 хувь нь 35 хүртэлх насны залуус байна

2026 оны 9 сарын 22

Arslan.mn

УИХ-ын 126 гишүүнээс 75 гишүүн буюу 59.9 хувийн ирцтэй байгаа тул УИХ-ын чуулганы есдүгээр сарын 22-ны хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын нэр дэвшүүлсний дагуу УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүйн сайдаар томилохоор Г.Тэмүүлэнг дэвшүүлсэн үндэслэлээ танилцууллаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Бид 2025 оны намар яг энэ хар тамхитай холбоотой асуудлаар хэд хэдэн удаа хаалттай болон ил хуралдаж, холбогдох үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсөн. Тэгэхээр энэ ажлынхаа биелэлтийг шахаж шаардах, газар дээр нь хэрэгжүүлэх ажлыг үндсэн үүргээ гэж харж байна.

Энэ асуудалд нэг мөр хатуу гараар тэмцэж, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй манай хуулийн байгууллагууд хатуу тэмцэх ёстой үзэж байна. Яагаад гэвэл хар тамхитай холбоотой гэмт хэрэг зөрчил жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн жилтэй харьцуулахад гэмт хэрэг 25 хувиар нэмэгдсэн байна. Зөрчил 20 хувиар нэмэгдсэн байна. Үндсэндээ найман жилийн хугацаанд 2100 гэмт хэрэг 2000 гаруй зөрчил гарсан байна. Үүний 90 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байгаа нь хамгийн харамсалтай. 

Өнгөрсөн хугацаанд хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс 76 хүн амь насаа алдсан байна. 

Энэ бол Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой, хүн амын эрүүл мэндтэй хамааралтай асуудал юм. " гэв.

Мөн тэрбээр "Аливаа мөрдөн шалгах үйл ажиллагаа болоод шүүх үйл ажиллагааны процесс бие даасан байх ёстой. Би сайд болбол хэрэг ярихгүй. Ярих эрх ч байхгүй. Яривал Үндсэн хууль зөрчсөн болно.

Улс төрчид, албан тушаалтнууд хэрэг наймаалцаж болохгүй. Ямар нэг улс төрийн албан тушаалтан хууль бус нөлөөлөл байх ёсгүй.

Хэн нэгний хүсэл сонирхлоос илүү хууль засаглах ёстой. Таны хэлснээр хэн нэгнээ гутаан доромжилдог нотлох баримтаар шийдэгдэхээс өмнө улс төрийн хэрэгцээгээр шийдэгддэг байж болохгүй. Хууль хүчний байгууллага, хууль сахиулах байгууллагууд үнэн зөвөөр баримт нотолгоонд суурилж ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах ёстой." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670768
0 эможи

keyboard_arrow_up