АТГ-т шалгагдаж эхэлсэн ЦХИХХ-ны сайд Ч.Номин ₮15,8 тэрбумын 8 ОРОН СУУЦ, 6 БАРИЛГАТАЙ, ₮26,2 тэрбумын АВЛАГАТАЙ АТГ-т шалгагдаж эхэлсэн ЦХИХХ-ны сайд Ч.Номин ₮15,8 тэрбумын 8 ОРОН СУУЦ, 6 БАРИЛГАТАЙ, ₮26,2 тэрбумын АВЛАГАТАЙ
09 сарын 22, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

АТГ-т шалгагдаж эхэлсэн ЦХИХХ-ны сайд Ч.Номин ₮15,8 тэрбумын 8 ОРОН СУУЦ, 6 БАРИЛГАТАЙ, ₮26,2 тэрбумын АВЛАГАТАЙ

2026 оны 9 сарын 22

Arslan.mn

АТГ-аас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номинг шалгаж байгаа талаар мэдээллээ.

Сүүлийн үед Ч.Номингийн албан өрөө болон гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Харин энэ талаар АТГ-аас тодруулахад, "Шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ ямар нэгэн нэгжлэг болон бусад ажиллагаа явуулаагүй" гэдгийг мэдэгдсэн.

Гэхдээ Ч.Номинд холбогдох хэргийг шалгах хүрээнд гадаадын улсад эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа хүссэн байна. Одоогоор тухайн хүсэлтийн хариуг хүлээж байгаа аж.

Ч.Номингийн холбогдон шалгагдаж буй асуудал нь Английн “Фүлхэм” хөлбөмбөгийн клубтэй байгуулсан гэрээтэй холбоотой байна гэдгийг хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Энэ удаа АТГ-т шалгагдаж эхэлсэн  ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮408 сая
Гэр бүлийн орлого: ₮810 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮2,1 тэрбум 
Орон сууц барилга байгууламж: ₮15,8 тэрбум /Нийтийн орон сууц-8, Үйлчилгээний зориулалттай барилга-6, Авто зогсоол-3/ 
Тээврийн хэрэгсэл: ₮841 сая  / Tesla Model Y, Toyota Alphart , Nissan Patrol маркийн нийт 3 машинтай/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮13 сая /Эзэмших-3550м2-1, Эзэмших-625м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮750 сая
Хадгаламж: ₮828 сая , гадаад ₮208 сая
Авлага: ₮26,2 тэрбум
Зээл:  ₮1,1 тэрбум гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670755
0 эможи

keyboard_arrow_up