₮152 саяын “боржин чулуу“-нд нэр холбогдож явсан “Эрдэнэс Монгол“ ХХК-ийн төслийн зохицуулагч П.Батаа ₮1,3 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮450​​​​​​​ саяын АВЛАГАТАЙ ₮152 саяын “боржин чулуу“-нд нэр холбогдож явсан “Эрдэнэс Монгол“ ХХК-ийн төслийн зохицуулагч П.Батаа ₮1,3 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮450​​​​​​​ саяын АВЛАГАТАЙ
09 сарын 17, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

₮152 саяын “боржин чулуу“-нд нэр холбогдож явсан “Эрдэнэс Монгол“ ХХК-ийн төслийн зохицуулагч П.Батаа ₮1,3 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮450​​​​​​​ саяын АВЛАГАТАЙ

2026 оны 9 сарын 17

Arslan.mn

Төрийн томилгоогоор ТӨК-ийн захирлаар ажиллаж буй албан тушаалтнуудын тансаглал, үйл ажиллагааны зардлыг хэн ч тоож, хянадаггүй гэж АН-ынхан өнөөдөр мэдээлсэн нь олны анхаарлыг татаж буй.

Тэгвэл бид энэ удаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төслийн зохицуулагч статустай “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн төлөөлөл, “Эрдэнэс Газ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Батаагийн 2025 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг /ХОМ/ хүргэж байна.

П.Батаагийн хувьд өмнө нь Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Түүнийг тус албан тушаалыг хашиж байх үед Сүхбаатарын талбайд “иргэдээ хамгаалах” нэрийдлээр төсвийн 152 сая төгрөгийн үнэ бүхий 396 ширхэг боржин чулуугаар тойруулан байршуулсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж, олны шүүмжлэлд өртөж байсан удаатай.

Цагтаа улсын нийслэл Улаанбаатар хотын төв цэгт төрийн ордон, талбайг “хамгаалах” зориулалтаар төсвийн 152 гаруй сая төгрөгөөр хийлгэсэн гэх дөрвөлжин чулуунууд өдгөө талын нэг тарж, ёстой л “байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил өнхөрнө” гэгч болжээ.

Харин түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг харвал жилийн орлого нь өмнөх оноосоо нэлээд буурсан байна

Тодруулбал, тэрээр 2024 онд жилийн орлогоо 141 сая төгрөг гэж мэдүүлсэн бол 2025 онд 60 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮60 сая
Гэр бүлийн орлого: ₮80 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /Нийтийн орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮50 сая / Toyota IST,  Mercedes Benz 200E  маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮160 сая /Өмчлөх-700м2-1, Эзэмших-3га-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮80 сая
Хадгаламж: ₮4 сая 
Авлага:  ₮450 сая
Зээл:  ₮5,6 сая гэж мэдүүлжээ.

Ташрамд дурдахад, П.Батаа Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч даргаар ажиллаж байхдаа ахлах ажилтны хамт цагдаагийн алба хаагчдыг зодож, улмаар албаны автомашинаар дайрахыг завдсан гэх хэрэгт нэр холбогдож байсан талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж, нэлээдгүй шуугиан дэгдэж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670713
0 эможи

keyboard_arrow_up