АУДИТ: Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат “40-өөс дээш насны иргэдийг дэмжих“ нэрээр ₮573 саяын БЭЛЭН МӨНГИЙГ 115 хүнд тараажээ

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас 2026 оны 04-р сарын 20-нд Өмнөговь аймгийн Засаг даргын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "Хязгаарлалттай дүгнэлт" гаргажээ.
Тодруулбал, аудитаар нийт 9,1 тэрбум төгрөгийн зөрчил 14 илэрснээс санхүүгийн тайлангийн аудиттай холбоотой 6,8 тэрбум төгрөгийн 23 зөрчилд албан шаардлага, 2,3 тэрбум төгрөгийн зөрчилд 8 зөвлөмж, 1 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлжээ.
Аудитаас хөтөлбөрийн үр дүнг тооцож, арга хэмжээг санхүүжүүлээгүй, зарцуулалтад дотоод хяналт хэрэгжүүлээгүй гэж үзжээ.
Тухайлбал,
- “Дижитал өгөгдөл дата төв" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын үйл ажиллагааг дэмжин 210 сая төгрөгийн санхүүжилт олгож өмнөх аудитаар илэрсэн зөрчлийг давтан гаргасан.
- Аймгийн Засаг даргын захирамжаар орон байрны нөхцөлөө сайжруулах дэмжлэгийг төрийн албанд 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байх шаардлагыг хангаагүй 2 төрийн албан хаагчид тус бүр 6 сая төгрөг олгосон.
- Аймгийн Засаг дарга "Орон нутгийн 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл"-ийн удирдамж батлуулан 573 ая төгрөгийг 115 иргэнд бэлэн мөнгө тараасан байна. Энэ нь төсвийн тухай хуульд зааснаар бэлэн мөнгөөр санхүүгийн дэмжлэгийн төрөл, хэмжээ гэсэн заалттай нийцэхгүй байна.
- Сургалтын төлбөр, уран бүтээлийн дэмжлэг зэрэг арга хэмжээний шинжтэй зардалд 65 сая төгрөг зарцуулсан зэрэг ЗӨРЧИЛ илэрчээ.
Ташрамд дурдахад, Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат нь нэр бүхий ААН-д түр зөвшөөрөл олгож эдийн засгийн давуу байдлыг олгосон тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгагдаж буй.

