Хүргэн дүүгээ “дарга“ болгуулсан бригадын генерал Д.Дамдинцэрэн ₮850 саяын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮24 саяын үнэлгээтэй 4 ГАЗАРТАЙ

ШШГЕГ-ын дарга А.Намсаманд өчигдөр мэдээлэл хийх үеэр "ХЗДХЯ-ны Хяналт шалгалтын газрын дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэнгийн хүргэн дүүг “Дарга болгож дэвшүүл” гэсэн. Бид сайдын хэлсэн ёсоор түүнийг Төв аймагт ШШГГ-ын дарга болгосон. Дамдинцэрэн шийдвэр гүйцэтгэгчийг өрөөндөө дуудаж, ажиллагааг гацаах үүрэг өгсөн. Энэ бүхэн хэрээс хэтэрлээ." гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж буй.
Д.Дамдинцэрэнгийн хувьд, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 2019 онд Засгийн газрын хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар, 2024 онд Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчаар томилогдож байсан юм.
Тэгвэл Хүргэн дүүгээ дарга болгох зарлиг буулгаж суугаа ХЗДХЯ-ны Хяналт шалгалтын газрын дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэнгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр мэдүүлэгтээ жилийн 126 сая төгрөгийн орлоготой буюу сарын 10 сая төгрөгийн цалинтай гэж мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮126 сая
Гэр бүлийн орлого: ₮108 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮60 сая
Орон сууц барилга байгууламж: ₮850 сая /Орон сууц-2, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮62 сая /Lexus HS 250 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮24 сая /Өмчлөх-699м2-1, Өмчлөх-700м2-1, Эзэмших-700м2-2 нийт 4 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮21 сая
Хадгаламж: ₮24 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮107 сая гэж мэдүүлжээ.
Ташрамд дурдахад, Д.Дамдинцэрэн өмнө нь ШШГЕГ-ын даргаар ажиллаж байхдаа хаалттай хорих ангиас хоригдлуудыг гаргаж, хийдийн сийлбэр хийлгүүлсэн" гэх мэдээлэл цацагдаж байлаа.

