Хувийн сургуульдаа төсвөөс ₮3.5 тэрбумыг тусгасан Н.Учрал ₮4,2​​​​​​​ тэрбумын 4 ОРОН СУУЦТАЙ, ₮2,7 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ Хувийн сургуульдаа төсвөөс ₮3.5 тэрбумыг тусгасан Н.Учрал ₮4,2​​​​​​​ тэрбумын 4 ОРОН СУУЦТАЙ, ₮2,7 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ
09 сарын 10, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хувийн сургуульдаа төсвөөс ₮3.5 тэрбумыг тусгасан Н.Учрал ₮4,2​​​​​​​ тэрбумын 4 ОРОН СУУЦТАЙ, ₮2,7 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

2026 оны 9 сарын 10

Arslan.mnТөрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын ачаалал дийлдэхгүй, анги танхим хүрэлцэхгүйгээс байр түрээслэн хичээллэж байна. Нийслэлд гэхэд 46-аас дээш сурагчтай 1089 бүлэг хичээллэж байгаа нь боловсролын салбарын бодит нөхцөл байдлыг илтгэх ноцтой үзүүлэлт. Гэтэл Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд хувийн сургуулиудад зориулан 9.8 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасан гэх мэдээлэл УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд тараасан задаргаанаас ИЛ БОЛОВ.

Хамгийн ноцтой нь, Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий буюу түүний ээж Ж.Цэцэгмаагийн нэр дээр байх “Их Засаг Кингс Скүүл”-д төсвөөс 3,5 тэрбум төгрөг төсөвлөсөн баримт ил болсон нь олны анхаарлыг татаж буй.

Энэ асуудлаар дөнгөж сая УИХ дахь АН-ын ажлын албаны гишүүн Б.Энхмөнх "Монголын ард түмэн ийм хулгайч нартай ясаа цайтал тэмцэх ёстой шүү. Бидний нөхөд өнөөдрөөс эхлэн Төрийн ордны баруун хаалган дээрээс Ерөнхий сайд Н.Учралыг огцрох хүртэл суулт зарлана" гэсэн бол Ерөнхий сайд Н.Учрал "Хэн нэгний бэлтгэсэн "Excel" файлаар гүтгэж болохгүй. Надад нууж хаах зүйл юу ч байхгүй. Боловсролын яамнаас  хүсэлт тавихад, манай сургууль хүлээж аваагүй байна лээ " гэх тайлбарыг өгөөд буй.

Уг яригдаад буй эксел файл нь сангийн яамнаас баталсан боловсролын сайдын төсөвт маш тодорхой задаргаатайгаа байгаа нь ил болов. Засгийн газрын гишүүд, сайд нарын мэдээлэл хоорондоо зөрж, Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуулийг Боловсролын яам гуйсан болж таарав. 

Тэгвэл хувийн сургуульдаа төсвөөс ₮3.5 тэрбум тусгасан Ерөнхий сайд Н.Учралын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮196 сая
Гэр бүлийн орлого: ₮83 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮30 сая
Орон сууц барилга байгууламж: ₮4,2 тэрбум /Орон сууц-2, Зуслангийн байшин-2, Үйлчилгээний зориулалттай барилга-1, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮953 сая /Nissan Tiida ,  Li Auto Ideal,  Lexus 570,  Mercedes Benz G 500 маркийн нийт 4 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮20 сая /Адуу-20/
Газар: ₮150 сая /Эзэмших-0.07га-3/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮85 сая
Хадгаламж: ₮2,7 тэрбум 
Авлага: 234 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
670617
1 эможи

keyboard_arrow_up