Алслагдсан анги, салбарт 5 жил ажилласан алба хаагч 30 сарын цалинтай тэнцэх УРАМШУУЛАЛ авна

Говь-Алтай аймагт “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг үргэлжилж байна.
Сургалт, өдөрлөгийн үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг иргэд, алба хаагчдад танилцуулж, тэр дундаа алслагдсан анги, салбарт ажиллаж буй цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг нэмэгдүүлэх чиглэлээр гарсан шийдвэрийг онцолжээ.
Тодруулбал, алслагдсанд тооцогдох анги, салбарын тоог нэмэгдүүлж, тухайн анги, салбарт тав ба түүнээс дээш жил алба хаасан офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал авах боломж бүрдэж 2027.01.01-ээс эхлэн хэрэгжихээр болсон талаар сайд Д.Батлут танилцуулсан байна.

