“Торгон дүрэмт“ тансаг хэрэглээтэй УБТЗ-ын орлогч Д.Амарбаясгалан сарын ₮9 саяын ЦАЛИНТАЙ

Улаанбаатар төмөр замын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалангийн тансаг хэрэглээтэй холбоотой асуудал цахим орчинд олны анхаарлыг татаж эхэллээ. Тэрбээр өөртөө зориулан “торгон дүрэмт” хувцас оёулсан гэх мэдээлэл мөн яригдаж байна.
Тэрээр УБТЗ-ын орлогч даргаар 2022 оноос хойш томилогдон ажиллаж буй.
₮7.3 тэрбумын хэрэг сөхөгдөхөд нэр нь дурдагдсан ч шалгагдаагүй юу?
Эргэн сануулахад, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан С.Батдөл ₮7.3 тэрбумын хэрэгт холбогдон шалгагдаж, улмаар ял шийтгэл эдэлж буй.
Тухайн үед УБТЗ-ын ҮЭХ-ноос уг хэрэг зөвхөн нэг хүний үйлдэл байсан эсэхэд эргэлзэж, албан тушаалтнуудын хариуцлагыг шалгахыг шаардсан байдаг.
Тодруулбал, УБТЗ-ын ҮЭХ-ны дарга Б.Баяраа хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ С.Батдөл уг үйлдлийг ганцаараа хийх боломжгүй хэмээн үзэж, тээврийн зохион байгуулалтын дээд шатны удирдлагуудын оролцоо, хариуцлагыг шалгуулах шаардлагатай. Д.Амарбаясгалан ах нь АТГ-ын дарга хүн байгаа юм байна. Тэгэхээр энэ бүхнийг бид харж байгаа гэж мэдэгдэж байв.
Тэрбээр энэ хүрээнд УБТЗ-ын орлогч дарга Д.Амарбаясгалан болон албаны дарга М.Цогт нарын нэрийг дурдсан байдаг. Гэтэл тэд шалгагдаагүй байдаг. Товчхондоо, УБТЗ-ын тээвэрлэлт, хөдөлгөөнийг хариуцсан өндөр албан тушаалтан тухайн үед гарсан ₮7.3 тэрбумын хэрэгтэй холбоотойгоор ямар хариуцлага ч яригдаагүй хөшигний ард үлдсэн аж.
Тэгвэл “Торгон дүрэмт" хувцас, тансаг хэрэглээтэй УБТЗ-ын орлогч Д.Амарбаясгалангийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр жилийн 108 саяын орлоготой буюу сарын 9 сая төгрөгийн цалин гэж мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮108 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮920 сая /Нийтийн орон сууц-2, Амины орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮30 сая /Mercedes Benz 180 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮57 сая /Адуу-2, Адуу-10, Үхэр-10, Ямаа-30/
Газар: ₮80 сая /Эзэмших-0.7га-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮22 сая
Хадгаламж: ₮12 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.










