АИ-92 автобензиний октаны тоо стандартад нийцэж байгааг баталгаажуулжээ АИ-92 автобензиний октаны тоо стандартад нийцэж байгааг баталгаажуулжээ
09 сарын 03, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

АИ-92 автобензиний октаны тоо стандартад нийцэж байгааг баталгаажуулжээ

2026 оны 9 сарын 03

Arslan.mn

Нийгмийн сүлжээнд "АИ-92 автобензиний октаны тоо 86 байна" гэх мэдээллийг түгээсэнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт, хэмжил зүйн газар, Нийслэлийн Хяналт шалгалтын газар иргэн М.Орхонтуултай хамтран /2026.09.02/ ШТС-уудад шалгалт хийлээ.

Шалгалтаар "Петровис", "Шунхлай", "Магнай Трейд", "Тэс Петролиум", "M-Oйл", "Газ Ойл нефть", "Содмонгол" зэрэг ШТС-уудаас санамсаргүй байдлаар дээж авч, октаны тоог хэмжсэн юм.

"Октис-2" зөөврийн төхөөрөмж хэмжихэд нэг дээжинд 86 ба 93 гэх мэт өөр өөр дүн заах, тооны хэлбэлзэл өндөр зэрэг тохиолдолд 2-3 гарсан. Мөн ижил маркийн 3 ширхэг багаж нэг дээжинд зөрүүтэй дүн үзүүлж байсан. Түүнчлэн төхөөрөмжний үйлдвэрлэгчийн гарын авлагад ч "Зарагдаж буй шатахууны октаны тооны маргаантай нөхцөлд хэмжих хэрэгсэл болгон ашиглахад ЗОРИУЛАГДААГҮЙ, зөвхөн анхан шатны баримжаа өгөх индикатор" гэж тодорхой заажээ.

Зориулалтын саванд стандартын дагуу авсан дээж авч, суурин лабораторид шинжлүүлэхэд АИ-92 автобензиний октаны тоо 92-оос дээш стандартад бүрэн нийцэж, хэвийн болох нь тогтоогдлоо.

Иргэдийг зориулалтын бус багажийн буруу хэмжилтэд үндэслэсэн баталгаагүй мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Шатахууныг хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх шуурхай штаб
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670496
1 эможи

Dd
2026-09-03 12:24
1 shilen hiisen binzend 2 tuhuurmj higed l vnen hudal ni medegdene shde
keyboard_arrow_up