ТАНИЛЦ: Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсөвтэй холбоотой 9 ШИЙДВЭР ТАНИЛЦ: Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсөвтэй холбоотой 9 ШИЙДВЭР
08 сарын 31, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

ТАНИЛЦ: Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсөвтэй холбоотой 9 ШИЙДВЭР

2026 оны 8 сарын 31

Arslan.mn

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, 2027 оны улсын төсвийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсөвтэй холбоотой 9 шийдвэр гаргаснаа танилцууллаа. Тодруулбал, 

  • 2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,3 сая төгрөг болно. 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ахмад настан бүрт шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно.
  • 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулж нэмнэ.
  • Оюу толгойн ногдол ашгаа анх удаа Монголдоо авчирна. Ногдол ашгийн мөнгө аль нэг яамны хаалганы цаана, хэн нэгэн албан тушаалтны гарын үсгийн ард алга болохгүй. Иргэн бүрийн хуримтлалын дансанд, дулааны шинэ станц барихад, арьс шир боловсруулах болон малын эм вакцины үйлдвэрт, 2 боомтыг бүрэн шинэчлэхэд шийдвэрлэхээр төлөвлөлөө. Оюу толгойн ногдол ашгаар хаана, юу хийхийг E-Mongolia системээр санал асуулга явуулж, шийднэ.
  • Эрдэнэс-Тавантолгойн 1072 ширхэг Таны хувьцаа үнэгүй цаас биш. Та хувьцаагаа үр хүүхдэдээ өвлүүлж болно, бэлэглэж болно, арилжиж болно. Таны үнэт цаас Таны жинхэнэ өмч болно.
  • Цалингийн ₮792,000-т ХХОАТ төлөхгүй. Ингэснээр ажил хийж байгаа хүмүүсийн дансанд ₮840 тэрбум үлдэнэ.
  •  Жилийн ₮2.5 тэрбум хүртэлх борлуулалттай компани 1%-ийн татвар төлнө. НӨАТ-ын босго ₮50 саяас ₮400 сая болно. 23,000 ААН сар бүр НӨАТ-ын тайлан гаргахгүй.
  • 16,000 өрх орон сууцтай болно. Ирэх жил 14 мянган айл ипотекийн 6 хувийн зээлээр, 2 мянган айл түрээслээд өмчлөх нөхцлөөр орон сууцанд орно.
  • Одоо 5 аймагт нарны станц баригдаж байна. Ирэх онд ахин 10 нарны станц барина. 
  • Ахмадууд даралт, зүрх судас, чихрийн шижингийн эсрэг эмээ нэг ч төгрөг төлөхгүй авна.
  • Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс дахин 20 хувиар, Соёл, спорт, ХАА, байгаль орчин зэрэг төрийн үйлчилгээний алба хаагч нарын цалинг жигд 50 хувиар, 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцитай уялдуулан нэмэхээр өнөөдрийн /2026.08.31/ Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

  •  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
670446
1 эможи

keyboard_arrow_up