“Риогийн гурван конвенц“-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ “Риогийн гурван конвенц“-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ
08 сарын 27, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Риогийн гурван конвенц“-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ

2026 оны 8 сарын 26

Arslan.mn

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Италийн Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдлын яам хамтран “Тэсвэртэй байдлыг бэхжүүлэх байгальд суурилсан шийдлүүд” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Тус хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлт, ган, усны хомсдол, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулахад байгальд суурилсан шийдэл (NbS)-ийг дэд бүтэц, газар ашиглалт, усны менежменттэй уялдуулах боломжийг хэлэлцэв.

Arslan.mn

Мөн Монголын “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” (NbS4SI)-ыг танилцуулж, Италийн NbS-IA санаачилгатай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан бөгөөд хоёр улсын Засгийн газар байгальд суурилсан шийдлийн хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдлийг танилцууллаа.

Монголын NbS4SII санаачилга нь 2030 он гэхэд 40–50 улсад байгальд суурилсан шийдлийг дэд бүтцийн төлөвлөлт, улсын хөрөнгө оруулалт, зохицуулалт болон худалдан авах үйл явцад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670403
0 эможи

keyboard_arrow_up