Ц.ИДЭРБАТ: Ургац хураалтад ОЮУТНУУДЫГ ЦАЛИНТАЙ ажиллуулах асуудлыг сургуулийн удирдлагуудтай ярилцаж байна Ц.ИДЭРБАТ: Ургац хураалтад ОЮУТНУУДЫГ ЦАЛИНТАЙ ажиллуулах асуудлыг сургуулийн удирдлагуудтай ярилцаж байна
08 сарын 26, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ц.ИДЭРБАТ: Ургац хураалтад ОЮУТНУУДЫГ ЦАЛИНТАЙ ажиллуулах асуудлыг сургуулийн удирдлагуудтай ярилцаж байна

2026 оны 8 сарын 26

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2026 оны ургацын урьдчилсан төлөвийг Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Улсын хэмжээнд 2026 оны хавар 370 орчим мянган га газар тариалалт хийсэн. Түүнчлэн өнгөрсөн хавар найман мянган тонн түлш, шатахууныг хөнгөлөлттэй үнээр газар тариалангийн салбарынханд олгосон. 140 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргасан. 

Наймдугаар сарын 15-20-ны өдрүүдэд ургац хэр ургасан бэ гэх урьдчилсан төлөв гарсан. Тодруулбал, 555.3 мянган тонн үр тариа авахаар байна. Үүнээс 497 орчим мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 220 орчим мянган тонн хүнсний ногоо, 50 мянган тонн тосны ургамал, 201 мянган тонн малын тэжээл авах төлөв гарсан. 

Ирэх онд Монгол Улс улаанбуудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь дотооддоо хангах, хүнсний ногооны хэрэгцээнийхээ 70 орчим хувийг хангахаар байна.

Ургац хураалтад ОЮУТНУУДЫГ ЦАЛИНТАЙ ажиллуулах асуудлыг сургуулийн удирдлагуудтай ярилцаж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670400
0 эможи

keyboard_arrow_up