“Үндэсний хөгжлийн хүрээлэн“ УТҮГ-ын захирал “хүргэн“ Г.Дэнзэн сарын 14 саяын ЦАЛИНТАЙ “Үндэсний хөгжлийн хүрээлэн“ УТҮГ-ын захирал “хүргэн“ Г.Дэнзэн сарын 14 саяын ЦАЛИНТАЙ
08 сарын 25, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Үндэсний хөгжлийн хүрээлэн“ УТҮГ-ын захирал “хүргэн“ Г.Дэнзэн сарын 14 саяын ЦАЛИНТАЙ

2026 оны 8 сарын 25

Arslan.mn

Эдийн засаг, хөгжлийн яамны харьяаны "Үндэсний хөгжлийн хүрээлэн" УТҮГ-ын захирлаар Г.Дэнзэн томилогдоод 2 жил болж буй.

Г.Дэнзэнг Н.Алтанхуягийн хүргэн гэдгээр нь олон нийт мэднэ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Г.Дэнзэн ЗГХЭГ-ын Дэд дарга, ЭТТ компанийн ТУЗ-ийн дарга зэрэг өндөр албанд томилогдож явсан билээ.

Тодруулбал, Үндэсний хөгжлийн хүрээлэн нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн судалгааг онол, арга зүйн өндөр төвшинд гүйцэтгэж, төр, захиргааны төв байгууллагыг шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын зөвлөмжөөр хангах зорилго бүхий эрдэм шинжилгээний байгууллага.

Гэвч үрэлгэн төсөвтэй, бусад ижил төрлийн байгууллагуудтай давхардсан чиг үүрэгтэй албан тушаал, сандал суудлын бүтэц гэх шүүмжлэлд өртдөг билээ.

Тэгвэл “Үндэсний хөгжлийн хүрээлэн“-гийн захирал Г.Дэнзэнгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр жилийн орлого нь 176 сая төгрөг бөгөөд сарын цалин нь 14 сая төгрөг байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮176 сая
Гэр бүлийн орлого: ₮62 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая 
Орон сууц барилга байгууламж: ₮830 сая /Орон сууц-1, Амины орон сууц-1, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮80 сая / Жийп болон туулах чадвар өндөр Geely Azkarra маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮18 сая /Эзэмших-150га-1, Эзэмших-3395м2-1, Эзэмших-4300м2-1, Эзэмших-95.8га-1 нийт 4 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮20 сая
Хадгаламж: ₮30 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670376
0 эможи

keyboard_arrow_up