Н.Учрал: 1,4 их наядаар төсвөө тодотгоно. Төр бүсээ чангалж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаална
2026 оны 8 сарын 20

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
- Төр өөрөө бүсээ чангалж, төсвөө 1.4 их наяд төгрөгөөр хэмнэж байна.Төр бүсээ чангалж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаална. Хурал, сургалт, тавилга, машин, тэтгэмж, шагнал, баяр ёслол, цаасны зардлыг бүхлээр нь танаж, бүсээ чангалсан шиг чангална.
- Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэдэг бодлого барьж, өвлийн хүйтэн өдрүүдэд иргэддээ хүндрэл учруулахгүй
- Шинэ сургууль барихаас илүүтэй “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, кембрижийн хөтөлбөртэй сургуулийг олон болгоно
- Илүү олон жил нийгмийн даатгал төлсөн нь илүү их тэтгэвэр авдаг тогтолцоог бүрдүүллээ. Тэтгэвэр дунджаар 220 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ нь индексжүүлсэн нэмэгдэл тул хамгийн бага тэтгэвэртэй ахмадуудынх 300 мянган төгрөгөөр, харин өндөр тэтгэвэртэй хүмүүсийнх арай бага хэмжээгээр нэмэгдэх юм.
- Төр зардлаа хэмнэж, танасан учраас инфляцитай уялдуулж ирэх онд төрийн албан хаагч нарын цалингийн ялгамжийн эцэс болгоно.
- ЭТТ 1072 хувьцааг эргэлтэд оруулж, зах зээл дээр арилжих эхлэлийг тавина.
- Энэ удаагийн төсвийн тодотгол үнийн өсөлтийг тогтворжуулж, бага орлоготой иргэдээ хамгаалах гэх мэт олон ач холбогдолтой.
- Эрүүл мэнд, боловсролын салбарт таналт хийгээгүй.





Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670296
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
