ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд “Анхны төрт улсын дурсгал“-ыг бүртгэлээ

Дэлхийн соёл, Шинжлэх ухааны хамгийн том байгууллага ЮНЕСКО-ийн 48 дугаар чуулган БНСУ-ын Бусан хотноо энэ өдрүүдэд хуралдаж, Монголын анхны төрт улс Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалыг (2026.07.25) бүртгэлээ.
Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уул, Баянцагаан сумын нутаг дахь Чихэртийн Зоо, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг дахь Дуурлиг нарс, Архангай аймгийн нутаг дахь Гол Мод-1,2, Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Тахилтын хотгор гэсэн цогц дурсгалуудыг судлах ажил Чингис хаан Үндэсний музейд хэрэгжсэн төсөл үр дүнгээ дэлхийд данслуулж чадлаа.
Дэлхийн өвийн хорооны 48 дугаар ээлжит чуулганд Монгол Улсаас оролцсон бүрэлдэхүүнийг төлөөлөн ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан хэлэхдээ “Хүннүгийн эзэнт гүрний талаар олон жилийн турш судлан шинжилж, түүхийг бодит эх сурвалжаар баяжуулан ойлгох боломжийг олгон, үнэ цэнэт байдлыг тодорхойлоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын үе үеийн археологич, түүхч, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөрийн үр дүн гарлаа хэмээн тодотгон хэллээ.
Хурлын үеэр “Эрдэмтдийн ажлын хэсгийн ахлагч, Чингис хаан Үндэсний музейн захирал Академич С.Чулуун “ЮНЕСКО-д Хүннүгийн язгууртны дурсгалууд бүртгэгдсэн явдал нь хүн төрөлхтний өв болж байгаагаас гадна анхны төрт улсын түүхээ дэлхийд зөвшөөрүүлcэн үйл явдал боллоо. Эрдэмтдийн олон жилийн судалгааний үр дүн өнөөдөр гарч байна” хэмээв.
Ийнхүү Чингис хаан Үндэсний музей нь хүн төрөлхтний өвийг хадгалсан музей болж байна.

