БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв
07 сарын 22, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв

2026 оны 7 сарын 21

Arslan.mn

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Томилолтын хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйг Ерөнхий сайд тэмдэглэв.

Элчин сайд цаашид ч хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун, мөн агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669937
0 эможи

keyboard_arrow_up