ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Тажикистаны Соёлын сайдтай уулзав ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Тажикистаны Соёлын сайдтай уулзав
07 сарын 21, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Тажикистаны Соёлын сайдтай уулзав

2026 оны 7 сарын 20

Arslan.mn

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч, уулзав.

Уулзалтын эхэнд Сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсад “Тажикистаны соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж буйд баяр хүргэж, Монгол-Тажикистаны хамтын ажиллагаа соёлын салбарт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйг онцоллоо.

Талууд уулзалтын үеэр хоёр орны театр, музей, номын сан зэрэг байгууллага хооронд шууд холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх, уран бүтээлч, судлаачдын хамтын ажиллагаанд дэмжих, Улаанбаатар болон Душанбе хотноо Монгол, Тажик кино наадмыг харилцан зохион байгуулах, соёлд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан уулзалтын төгсгөлд өнөөдөр зохион байгуулагдах хүндэтгэлийн тоглолт болон уран зургийн үзэсгэлэнд гар бие оролцож буй Тажикистаны уран бүтээлчдэд амжилт хүсэв. Уулзалтаар хэлэлцсэн чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669912
0 эможи

keyboard_arrow_up