З.Мэндсайхан: Өчигдрийн хэлэлцээрийг хийж чадаагүй бол бид 2039 онд ногдол ашиг авч эхлэх байсан З.Мэндсайхан: Өчигдрийн хэлэлцээрийг хийж чадаагүй бол бид 2039 онд ногдол ашиг авч эхлэх байсан
07 сарын 01, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

З.Мэндсайхан: Өчигдрийн хэлэлцээрийг хийж чадаагүй бол бид 2039 онд ногдол ашиг авч эхлэх байсан

2026 оны 7 сарын 01

Arslan.mn

Монгол улс Оюу толгойгоос энэ жил ногдол ашгаа авна. Харин хэдэн төгрөг авах,  юунд үндэслэх вэ гэдэг ажлыг намрын чуулганы өмнө хийж дуусгахаар төлөвлөжээ. Энэ хэлэлцээр хийгдээгүй бол бид жил бүр өрөнд  орж, ногдол ашгаа 2037 онд авахаар байсан юм.  

Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан "Оюу толгой төслийн хамгийн сүүлд төлөгдөх Хувь нийлүүлэгчийн зээлийн хүү 10.5 % байсныг 7.9% болгож, 2.5 %-иар буурууллаа. Үр дүнд нь Монголын талын өгөөж 8.7 их наядаар нэмэгдэнэ.

Хувь нийлүүлэгчдийн хүү хамгийн сүүлд төлөгдөх хамгийн өндөр хүү юм. Төслийн зээл гэж бас байгаа. Оюу толгойн төслийн эрсдэлийг үнэлээд Олон улсын санхүүгийн байгууллагуудын өгсөн зээлийн хүү 9.1% байдаг.

Өөрөөр хэлбэл, нэгдүгээр эрэмбийн зээлээс хамгийн багаар тогтоож чадлаа.

Манай дотоодын компаниуд олон улсын зах зээлээс 8.6%-иар босгож байгаа. Үүнээс багаар тогтоолоо. Зээлийн хүү SOFR+4 болгож байна. Ногдол ашгаа энэ жилээс хүртэж эхэлнэ.

Рио тинто, Оюутолгойн өмнө манай Засгийн газар ямар нэг үүрэг, амлалт хүлээгээгүй. Далд тохироо байхгүй" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669687
0 эможи

keyboard_arrow_up