Н.Номтойбаяр: Төв цэнгэлдэх хүрээлэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэсэг бий болгоно.
2026 оны 6 сарын 30

Дараа жил 17 орчим тэрбум төгрөгөөр допингийн итгэмжлэгдсэн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг худалдан авч, наадмаар бөхчүүдээс допингийн шинжилгээг газар дээр нь авдаг болно.
Энэ жил 1024 бөх барилдана. 1,2-ын даваа 7-р сарын 10-нд болно. 7-р сарын 10-ны бөхийн барилдаан үнэ төлбөргүй байна.
Хурдан морь уралдахад эрлийз адуу, монгол адуу зэрэг маргаан тасардаггүй. Тиймээс энэ жил уяачид өөрсдөө морио хөтөлж, дулаан мэдрэгчтэй төхөөрөмжөөр орно. Дараа жил гэхэд Монгол морины удмын санг бий болгож, дахин маргаан үүсгэхгүй.
- Бүх тасалбарыг борлуулна. Гагцхүү гадны зочид урилгатай.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэсгийг байгуулна.
- Үндэсний үйлдвэрлэгч нараа урьж, бүтээгдэхүүнээ борлуулж, сурталчилна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669663
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
