Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайдтай уулзлаа Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайдтай уулзлаа
06 сарын 26, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайдтай уулзлаа

2026 оны 6 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өнөөдөр /2026.06.26/ ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Евгения Котоватай уулзлаа. 

Уулзалтын үеэр сайд Э.Батшугар Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд 1995 онд байгуулсан эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжиж ирснийг онцолж, Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт тогтмол хамруулж ирсэнд талархал илэрхийллээ. Мөн эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж буй хамтарсан сургалтыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ ургийн мэс засал, хүүхдийн мэдрэлийн мэс засал, нүд судлал зэрэг нарийн мэргэжлийн сургалтыг хамруулах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

Arslan.mn

Хариуд нь ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Евгения Котова хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бүх чиглэлээр өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хүний нөөц бэлтгэх, шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтойг тэмдэглэлээ.

Arslan.mn

Тэрбээр одоогоор 140 монгол оюутан ОХУ-д анагаах ухааны чиглэлээр суралцаж байгааг дурдаад, цаашид магистр, докторын түвшний сургалт, судалгаанд хамруулах боломж нээлттэй байгааг мэдээлэв. Мөн эмийн салбарын ажилтан, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, хүүхдийн эмч бэлтгэх, хоёр улсын төрөлжсөн эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Талууд цаашид эмч, мэргэжилтэн бэлтгэх, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, халдварт болон зоонозын өвчний тандалт, хариу арга хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр санал нэгдлээ.

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669621
1 эможи

Ха ха
2026-06-26 17:02
Намбарвангийн хүүхэд Шал донгио төрхтэй.
keyboard_arrow_up