10 монтёрын цалинг ганцаараа авдаг ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ “Диспетчерийн  үндэсний төв“-ийн захирал Ч.Амарсанаа 10 монтёрын цалинг ганцаараа авдаг ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ “Диспетчерийн үндэсний төв“-ийн захирал Ч.Амарсанаа
06 сарын 26, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

10 монтёрын цалинг ганцаараа авдаг ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ “Диспетчерийн үндэсний төв“-ийн захирал Ч.Амарсанаа

2026 оны 6 сарын 26

Arslan.mn

Төрийн өмчит компани эрх баригч намын боловсон хүчнээ шахдаг, албан тушаалд томилдог мөнгө босгодог газар болоод удаж байгаа. Эрчим хүчний гэж байхад ТӨК-уудынх нь гүйцэтгэх захирлын цалин 10-30 саяын хооронд яригдаж байна. Харин улсын хэмжээнд хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлын 1 САРЫН ЦАЛИН:

  • Эрдэнэc Монгол ХХК 64,9 сая
  • Эрдэнэс критикал минералс ХХК 44,0 сая
  • Төрийн үнэт цаас хэвлэл 38,3 сая
  • Шивээ овоо 31,6 сая
  • Диспетчерийн үндэсний төв 25,7 сая
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр 24,5 сая
  • Барилгын хөгжлийн төв УТҮГ 21,1 сая
  • Эрчис ойл ХХК 19,5 сая төгрөг тус тус байна.


Эрчим хүчний салбарын ажилтнууд цалингаа нэмүүлэхээр энэ сарын 30-нд ажил хаялт зарлахаа мэдэгдэж, цаашлаад салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлаа яаж хугацаанд нь чанартай хангаж энэ өвлийг хязгаарлалтгүй давах талаар дээр дооргүй санаа зовж, хичээж байна гэдгээ хэлж буй. 

Гэтэл хамгийн өндөр цалинтай захирлуудын 5-рт эрэмбэлэгдсэн эрчим хүчний "Диспетчерийн үндэсний төв"-ийн захирал Ч.Амарсанаа нь долоо долоо хоногоор архи ууж сарын талд нь ажилдаа ирдэггүй ч бүтэн цалингаа авсаар л байдаг аж.

Тэрээр сард ₮25 сая буюу жилд ₮308 саяын цалинтай байна.

Энгийн ажилчид сарын талд нь ажилдаа ирэхгүй тасалбал юун цалин бодогдох шууд л халагдах тушаалаа авдаг байтал энэ хүнд хууль журам үйлчилдэггүй дураараа дургидаг бололтой.

Энэ мэт ажилдаа хариуцлагагүй, улс төрийн шахаануудаас салж эрчим хүчний салбараа аврах цаг болоогүй юу?

Тэгвэл 10 монтёрын цалинг ганцаараа авдаг ч ажилдаа ирдэггүй  "Диспетчерийн үндэсний төв"-ийн захирал Ч.Амарсанаагийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮58 сая
Гэр бүлийн орлого: ₮31 сая
Орон сууц барилга байгууламж: ₮164 сая /Нийтийн орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮134 сая /Chevrolet, Avalange, Жийп болон туулах чадвар өндөр,- 1 /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮38 сая /Эзэмших-500м2-1, Эзэмших-623м2-1, Эзэмших-636м2-1 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮30 сая
Хадгаламж: ₮7,9 сая 
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮45 сая гэж мэдүүлжээ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669608
0 эможи

keyboard_arrow_up