Диспетчерийн үндэсний төвийн захирал Ч.Амарсанаа сард ₮25,7 сая буюу жилд ₮308 саяын цалин авдаг

Төрийн өмчит компани эрх баригч намын боловсон хүчнээ шахдаг, албан тушаалд томилдог мөнгө босгодог газар болоод удаж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар төрийн өмчийн компаниудаас хамгийн өндөр цалин авдаг гүйцэтгэх 10 захирлын цалингийн мэдээллийг гаргажээ.
Эдгээрээс хамгийн өндөр компаниудын нэг бол Диспетчерийн үндэсний төвийн захирал Ч.Амарсанаа сард ₮25,7 сая буюу жилд ₮308 саяын цалин авдаг гэжээ.
Алдагдалтай гээд байгаа эрчим хүчний салбар дахь “Диспетчерийн үндэсний төв”-ийн захирал сарын ₮25 саяын цалинтай. Энэ мэтээр үр дүнтэй ажилласан эсэхээс үл хамааран төрийн өмчит компаниудын захирлууд маш өндөр цалин авдаг гэж буй.
Тэгвэл Диспетчерийн үндэсний төвийн захирал Ч.Амарсанаагийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮58 сая
Гэр бүлийн орлого: ₮31 сая
Орон сууц барилга байгууламж: ₮164 сая /Нийтийн орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮134 сая /Chevrolet, Avalange, Жийп болон туулах чадвар өндөр,- 1 /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮38 сая /Эзэмших-500м2-1, Эзэмших-623м2-1, Эзэмших-636м2-1 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮30 сая
Хадгаламж: ₮7,9 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮45 сая гэж мэдүүлжээ.

