“Шивээ Овоо” ХК-ийн захирал Г.Батсуурь сард  ₮31.6 сая буюу жилд ₮379 саяын цалин авдаг “Шивээ Овоо” ХК-ийн захирал Г.Батсуурь сард ₮31.6 сая буюу жилд ₮379 саяын цалин авдаг
06 сарын 25, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Шивээ Овоо” ХК-ийн захирал Г.Батсуурь сард ₮31.6 сая буюу жилд ₮379 саяын цалин авдаг

2026 оны 6 сарын 25

Arslan.mn

Төрийн өмчит компани эрх баригч намын боловсон хүчнээ шахдаг, албан тушаалд томилдог мөнгө босгодог газар болоод удаж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар төрийн өмчийн компаниудаас хамгийн өндөр цалин авдаг гүйцэтгэх 10 захирлын цалингийн мэдээллийг гаргажээ. 

Эдгээрээс хамгийн өндөр компаниудын нэг бол  “Шивээ Овоо” ХК-ийн захирал Г.Батсуурь сард  ₮31.6 сая буюу жилд ₮379 саяын цалин авдаг гэжээ.

"Шивээ-Овоо" ХК 746 саяыг тендергүй “шингээж”, 22 тэрбумын зөрчил үүсгэсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, нийт илрүүлсэн 22 тэрбум төгрөгийн залруулагдаагүй зөрчил нь аудитын байгууллагын тогтоосон  материаллаг байдлын түвшнээс 21 тэрбум төгрөгөөр давсан тул “Хязгаарлалттай”  дүгнэлт өгчээ.

Тэгвэл жилд ₮379 саяын цалин авдаг Шивээ Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батсуурийн  2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮86 сая
Гэр бүлийн орлого: ₮49 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /Нийтийн орон сууц-3, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮70 сая /ЖToyota, LEXUS RX330 /
Мал аж ахуй: ₮513 сая /Тэмээ-22, Адуу-193, Хонь-360, Үхэр-31, Ямаа-150/
Газар: ₮92 сая /Эзэмших-1500м2-1, Эзэмших-700м2-3, Өмчлөх-0,07 га-4 нийт 8 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮88 сая 
Авлага:  ₮210 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669601
0 эможи

keyboard_arrow_up