Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх тухай хэлэлцэнэ Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх тухай хэлэлцэнэ
06 сарын 24, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх тухай хэлэлцэнэ

2026 оны 6 сарын 24

Arslan.mn

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар,

  • “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2027 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаагаас санаачлан боловсруулан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос санаачлан боловсруулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос санаачлан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669572
1 эможи

keyboard_arrow_up