С.Амарсайхан: Мөрдөгчдийн цалин хөлс гээд анхаарах асуудал олон байна

“Эрх зүйт төр-Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замыг илүү оновчтой тодорхойлох, хүний эрхийг хангах, хууль сахиулах салбарын шинэчлэлийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Тус зөвлөгөөнд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч Ц.Болд болон Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд, нийслэл, дүүрэг, орон нутгийн нийт 2,200 гаруй мөрдөгч, алба хаагч цахимаар болон танхимаар оролцож буй.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Мөрдөгчдийн цалин хөлс гээд анхаарах асуудал олон байна. Мөн эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай" гэв.
