Г.Дамдинням: Шатахууны хувьд байдал нөхцөл туйлын хүнд болж байна даа

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Шатахууны хувьд байдал нөхцөл туйлын хүнд болж байна даа" гэж цахим хуудаснаа мэдээллээ.
Учир нь ОХУ-ын 50 гаруй мужид шатахууны хязгаарлалт тогтоосон байна.
Тодруулбал, ОХУ-ын Москва, Санкт-Петербург зэрэг томоохон хот болон өмнөд, хилийн 53 бүс нутагт шатахуун түгээх станцууд борлуулалтаа эрс хумиж эхэллээ. Тухайлбал, одоогоор шатахууныг нэг удаад худалдах хэмжээг хязгаарлах, талон хэрэглэх зэрэг арга хэмжээнүүд олон бүс нутагт хэрэгжиж эхэлжээ.
Гол шалтгаан нь Украины дроны дайралтад өртөж, үйл ажиллагаа нь зогссон газрын тос боловсруулах томоохон үйлдвэрүүдийн хохиролтой шууд холбоотой аж.
Ташрамд дурдахад, ОХУ нь Монголын шатахууны гол нийлүүлэгч боловч Оросын албаныхан 2026 онд Монгол Улсад нийлүүлэх шатахууныг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байсан. Мөн Монголын талтай нийлүүлэлтийн асуудлаар өмнө нь хэлэлцэн тохиролцсон талаар мэдээлсэн билээ.


