АУДИТ: “Эрдэнэт үйлдвэр“-ын захирал Г.Ёндон будлиантай тендер  явуулж, үйлдвэрээс халагдсан Н.Энхбаясгалангийн компанид ₮4,8 тэрбумын ТЕНДЕР өгчээ АУДИТ: “Эрдэнэт үйлдвэр“-ын захирал Г.Ёндон будлиантай тендер явуулж, үйлдвэрээс халагдсан Н.Энхбаясгалангийн компанид ₮4,8 тэрбумын ТЕНДЕР өгчээ
06 сарын 13, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

АУДИТ: “Эрдэнэт үйлдвэр“-ын захирал Г.Ёндон будлиантай тендер явуулж, үйлдвэрээс халагдсан Н.Энхбаясгалангийн компанид ₮4,8 тэрбумын ТЕНДЕР өгчээ

2026 оны 6 сарын 12

Arslan.mn

Үндэсний аудитын газраас “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-ын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "ХЯЗГААРЛАЛТТАЙ ДҮГНЭЛТ" гаргажээ. 

Тодруулбал, аудитаар нийт 262 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд энэ нь материаллаг түвшнээс давсан тул тайланд "хязгаарлалттай дүгнэлт" өгчээ. 

“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ноён Г.Ёндон тендерийн шаардлагаа өөрчилж, ашиг сонирхлын зөрчилтэй хүнд 4,8 тэрбумын  тендерт шалгаруулж,  300 вагон түрээслэхээр болсон БАРИМТ АУДИТААР ИЛ БОЛОВ.

Хамгийн ноцтой нь, 49 хувийн хувьчлалтай холбоотойгоор ажлаас халагдсан, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т Хангамжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Энхбаясгалангийн удирддаг "Төмөр замын зураг, төслийн институт" ХХК компани тус тендерийн 9 багц буюу  4,8 тэрбум төгрөгийн тендерт  шалгарчээ. 

Хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сангаас харахад, Н.Энхбаясгалан нь "Төмөр замын зураг, төслийн институт" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022.04.26-наас томилогдон ажиллаж эхэлсэн байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд мэдээлэлд ойр байдлаа ашиглан ашиг сонирхлын зөрчилтэй, будлиантай тендер зохион байгуулсан нь дараах аудитын дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдана. 

Аудитаар нийт 262 тэрбум төгрөгийн 53 зөрчил илэрснээс, 18.2 сая төгрөгийн зөрчилд 1 төлбөрийн акт тогтоож, 225 тэрбум төгрөгийн зөрчилд 37 албан шаардлага хүргүүлж, 27,6 тэрбум төгрөгийн зөрчилд 14 зөвлөмж, 9,3 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах 3 албан шаардлага өгчээ.

Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас Засгийн газрын тогтоол, Улаанбаатар төмөр зам" ХНН тоот албан бичигт үндэслэн  2 сарын вагон түрээсийн үйлчилгээнд 6 тэрбум төгрөгийг төсөвлөн тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийжээ.

Ингэхдээ техникийн тодорхойлолтод зөвхөн ОХУ-ын 12-132 загварын хагас вагон эсвэл түүнтэй дүйцэхүйц гэсэн төрлөөр 350 вагон гэсэн төрлөөр ТЕНДЕР ЗАРЛАЛГҮЙ, үндэслэлгүйгээр 19-50 ширхэгээр хуваан 10 багцалсан, ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг огт оруулалгүй хасаж, сонгон шалгаруулалт явуулсан гэдэг тайлбар зүүсэн гэдгийг аудитын шалгалтаар тогтоожээ.

Харин гүйцэтгэлээр 

  • 9 багцын 300 вагоны түрээсийн тендерт "Төмөр замын зураг, төслийн институт" ХХК шалгарч, 2025.12.28-ны өдөр 4,8 тэрбум төгрөгийн гэрээ,
  • 1 багцад 50 вагон түрээслэхээр "Дулаанвинг" ХХХ шалгарч, 2026.01.26-ны өдөр  850 сая төгрөгийн гэрээг тус тус  байгуулжээ.

Үндэсний аудитын газраас 2025 онд тодотголоор зайлшгүй шаардлагатай бус төсвийг баталсан, тендерийн шаардлагыг бууруулсан, тендерт өрсөлдөж байгаа ААН-ийн эцсийн өмчлөгч, хамаарал бүхий этгээдийг тогтоож, ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөвөөр мэдүүлээгүй ЗӨРЧИЛ гаргасан дүгнэж, шаардлага хүргүүлжээ.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан

 

opendatalab

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669355
0 эможи

keyboard_arrow_up