“5 хүртэлх ажилтантай аж ахуй нэгжийн гурван ажилтныг НДШ-ээс нь чөлөөлнө“ “5 хүртэлх ажилтантай аж ахуй нэгжийн гурван ажилтныг НДШ-ээс нь чөлөөлнө“
06 сарын 10, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

“5 хүртэлх ажилтантай аж ахуй нэгжийн гурван ажилтныг НДШ-ээс нь чөлөөлнө“

2026 оны 6 сарын 10

Arslan.mn

Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл өгч байна. 2013 оноос өмнөх 1,4 сая төгрөгийн цалингийн дээд хязгаараас тэтгэвэр бодсоныг 2,4 төгрөгөөс тооцож тэтгэврийн зөрүүг арилгана гэв.

Энэ үеэр " Оюутан буюу 22 хүртэл насны хүн ажил хийж байгаа бол НДШ-ээс ажилтан, ажил олгогчийг бүрэн чөлөөлнө.

Захиалга авч гэрээгээр олон ажил зэрэг хийдэг байгууллага хоёр хүртэлх гэрээгээ сонгож НДШ төлнө. Бусад ажлаас нь шимтгэл авахгүй. Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг аж ахуй нэгжүүдэд 0.1-0.9 хувиар бууруулна.

5 хүртэлх ажилтантай аж ахуй нэгжийн гурван ажилтныг НДШ-ээс нь чөлөөлнө.

Албан бус хөдөлмөр эрхлэгч нар НДШ төлөх хүсэлт гаргавал эхний 24 хүртэлх сар 50 хувь хөнгөлнө" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669320
1 эможи

keyboard_arrow_up