Н.Учрал: 2013 оноос өмнө ₮1.4 саяас тэтгэвэр бодсоныг ₮2.4 саяас дахин тооцно Н.Учрал: 2013 оноос өмнө ₮1.4 саяас тэтгэвэр бодсоныг ₮2.4 саяас дахин тооцно
06 сарын 10, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Н.Учрал: 2013 оноос өмнө ₮1.4 саяас тэтгэвэр бодсоныг ₮2.4 саяас дахин тооцно

2026 оны 6 сарын 10

Arslan.mn

Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл өгч байна. 2013 оноос өмнөх 1,4 сая төгрөгийн цалингийн дээд хязгаараас тэтгэвэр бодсоныг 2,4 төгрөгөөс тооцож тэтгэврийн зөрүүг арилгана.

Тэрбээр " Тэтгэвэр авах хугацаа нэмэгдэж байгаа тул тогтолцоог шинэчлэх шаардлагатай байгаа.

Одоогоор 10 хүний зургаа нь бага тэтгэвэр авдаг. Нийт тэтгэвэр авагчийн 57 хувь нь 796 мянган төгрөгөөр доош тэтгэвэр авдаг. Жил бүр инфляцтай уялдуулан нэмж байна. Цаашид тэтгэвэр тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ. Манай улсад 504 мянган хүн тэтгэвэр авч байгаа. 25 жилээс дээш жил ажилласан жил тутам 1.5 хувийн нэмэгдэл өгдөг байсныг 2 хувь болгоно.

35 жил ажилласан бол цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувиар тооцдог болгож, хөдөлмөр эрхлэх хугацааг дэмжинэ. Ингэхдээ хойшилсон жил бүрээр нь тэтгэврийг нь 4 хувь нэмнэ. Тухайлбал 55 настай эмэгтэй 60 настайдаа тэтгэвэртээ гарахыг хүссэн бол зөвшөөрнө. Ингээд 5 жил илүү ажилласныг нь 4 хувиар бодвол тэтгэвэр нь 20 хувиар нэмэгдэнэ гэсэн үг.

Монгол Улсад 504 мянган тэтгэвэр авагч байна. Эдгээр хүнд 100-300 мянган төгрөг ялгамжтайгаар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл 769 мянган төгрөгөөр тэтгэврээ тогтоолгоод 10 жил ажилласан бол 150 мянган төгрөг нэмэгдэнэ. 

Сая төгрөгөөр тэтгэврээ тогтоолгоод 15 жил ажиллачихсан бол 160 мянган төгрөг гэх мэтчилэн ялгаатайгаар нэмэгдэнэ. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
669319
1 эможи

keyboard_arrow_up