Д.Ганбат: Б.Энхбаяр “Халуухан хавар болно” гэхээр хулгайч нарт хариуцлага  тооцох юм байна гэж бодсон. Гэтэл хавар ч дууслаа Д.Ганбат: Б.Энхбаяр “Халуухан хавар болно” гэхээр хулгайч нарт хариуцлага тооцох юм байна гэж бодсон. Гэтэл хавар ч дууслаа
06 сарын 10, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Д.Ганбат: Б.Энхбаяр “Халуухан хавар болно” гэхээр хулгайч нарт хариуцлага тооцох юм байна гэж бодсон. Гэтэл хавар ч дууслаа

2026 оны 6 сарын 10

Arslan.mn

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн төсөл/шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Улсын болон албаны нууц нэрээр маш олон асуудлыг халхавчлан нууж, авлига, албан тугшаалын хэрэг үйлдэж байсан нь ил болж байна. 

Б.Энхбаяр сайд та “Халуухан хавар болно” гэж хэлж байсан. Авлига, албан тушаалын хэрэгтэйгээ тэмцэх юм байна гэж ойлгосон. Нууц нэрийн дор ард түмний хөрөнгийг хулгайлдаг хүмүүстээ хариуцлага тооцох юм байна гэж бодсон. Гэтэл хавар ч дууслаа, хүлээлтэд хүрсэнгүй.

Гэмт хэрэгтэйгээ тэмцэхгүй, хариуцлага тооцохгүй байгаа нь ард түмнийг шийтгэж байгаа хэрэг. Монголын ард түмэн хохирч байна.

Жишээлбэл, Харбины гэрээ. Мухар төмөр замыг холбох нэрээр нүүрсний үнийг маш их бууруулж өгсөн. Энэ гэрээгээр үнэ тогтоогүй гэж ярьдаг. Компани руу чихээд байдаг.  Мөн ногоон автобус гээд алдартай хэрэг байна. Нууцын тамга дараад нууцалчихсан. Иймэрхүү хулгай дээрмийн хэрэг чинь дээрх хуулийг баталснаар багасах уу. Хариуцлага ярьсан юм байдаг уу. Энэ улсад хариуцлага алга, хариуцлага тооцож чадахгүй байна. Биенээ барьцаалсан маягтай, авлига албан тушаалын хэрэг үйлдсэн хүмүүстээ найр тавьсан маягтай явж байна. Хэдий болтол хуйвалдах вэ?" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669309
1 эможи

Зочин
2026-06-10 11:24
ganbaa ah unen l helne
keyboard_arrow_up