Б.Дүгэржав, Х.Пүрэвжаргал нарын удирдсан “Тавантолгой төмөр зам“-ын санхүүгийн тайлангаас ₮161 тэрбумын ЗӨРЧИЛ илэрч, аудитаас “СӨРӨГ ДҮГНЭЛТ“ авчээ Б.Дүгэржав, Х.Пүрэвжаргал нарын удирдсан “Тавантолгой төмөр зам“-ын санхүүгийн тайлангаас ₮161 тэрбумын ЗӨРЧИЛ илэрч, аудитаас “СӨРӨГ ДҮГНЭЛТ“ авчээ
06 сарын 06, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Б.Дүгэржав, Х.Пүрэвжаргал нарын удирдсан “Тавантолгой төмөр зам“-ын санхүүгийн тайлангаас ₮161 тэрбумын ЗӨРЧИЛ илэрч, аудитаас “СӨРӨГ ДҮГНЭЛТ“ авчээ

2026 оны 6 сарын 05

Arslan.mn

Үндэсний аудитын газар төрийн өмчийн компани, банк, яамд гээд төрийн байгууллагуудын өнгөрсөн оны санхүүгийн тайланд аудит хийжээ.

Тухайлбал, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "СӨРӨГ ДҮГНЭЛТ" гаргасан байна.

Аудитаар нийт 161 тэрбум төгрөгийн 13 зөрчил илэрснээс 8.6 сая төгрөгийн 1 төлбөрийн акт тогтоож, 161 тэрбум  төгрөгийн 9 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 218 сая төгрөгийн зөрчилд 3 зөвлөмж өгчээ.

Тодруулбал, аудитаар нийт 161 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд энэ нь материаллаг түвшнээс 637 сая төгрөгөөр давсан тул “Сөрөг дүгнэлт” авчээ.

Тухайлбал,

  • Завсрын аудитаар төслийн талбайд байрлах агуулахын үлдэгдэлд тооллого хийхэд 18 кг-ийн 9 ширхэг будаг 0.9 сая төгрөг, 150-тай таслагчийн ир 500 ширхэг 1.6 сая төгрөг, электрод 180 ширхэг 4.5 сая төгрөг, 50 кг-ийн савлагаатай цемент 72 шуудай 1.5 сая төгрөг, нийт 8.6 сая төгрөгийн бараа материал дутсан зөрчил илэрсэн.
  • Санхүүгийн тайланд тусгагдсан авлагаас томоохон харилцагч болох "Бодь Интернэшнл" ХХК-аас авах 82 тэрбум төгрөг, бусад 48 харилцагч байгууллагуудаас авах 1,2 тэрбум төгрөг, нийт 83,9 тэрбум төгрөгийн авлагыг тооцоо нийлж баталгаажуулаагүй, бодитой эсэх нь нотлогдоогүй байна.
  • Өр төлбөрийн үлдэгдэлд "Бодь Интернэшнл" ХХК-д өгөх 32 тэрбум төгрөг, бусад 158 харилцагч хувь хүн, байгууллагад өгөх өглөг 699 сая төгрөг, нийт 33 тэрбум сая төгрөгийн өр төлбөрийг тооцоо нийлж баталгаажуулаагүй.
  • Хөдөлмөрийн дотоод журмыг баримтлалгү ажил гүйцэтгэх гэрээтэй ажилчдад 144.6 сая төгрөгийн сарын үр дүнгийн нэмэгдэл, туршилтаар ажиллаж байсан хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй ажилтанд 2 сая төгрөг, тэтгэвэр тогтоолгосон ажилтанд 9 сая төгрөгийн ажилласан жилийн нэмэгдлийг олгосон.
  • 168.4 сая төгрөгийн төмөр шон, савх төмөр, дай төмөр гэх мэт хашаа барьж байгуулах материалыг зориулалтын дагуу ашиглаагүй, гадаа талбайд ил задгай байршуулсан, дахин ашиглах боломжгүй болох, үрэгдэх эрсдэлтэй үүссэн.
  • Нийт 111.9 сая төгрөгийг төсөвт өртөг бүхий ажлыг 20 сая төгрөгөөс доош үнийн дүнтэйгээр хэсэгчлэн хуваан, шууд гэрээ байгуулах аргаар албан тасалгааны засварын ажлыг гүйцэтгүүлсэн.
  • Ижил төстэй шинж чанартай хэвлэл, танилцуулга, контент боловсруулах ажилд 101.2 сая төгрөг, сургалтын зардалд 105.3 сая төгрөг, өвс тэжээлийн худалдан авалтад 20 төгрөг, нийт 338.5 сая төгрөгийг зарцуулахдаа сонгон шалгаруулаагүй, шууд худалдан авалт хийсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.

Адуитаас хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллаагүй, дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй, төсөвт өртгийг хувааж, худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй зөрчлийг таслан зогсоох албан шаардлага хүргүүлжээ.

Ташрамд дурдахад, 2025.07.05-нд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг чөлөөлж, оронд  Х.Пүрэвжаргал  томилсон байсан. Х.Пүрэвжаргал нь Зам тээврийн хөгжлийн төв ТӨХК-ийн захирлаар ажиллаж байгаад дээрх албан тушаалд томилогдсон аж.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669231
0 эможи

isee.mn-iin medeeg huschee hulgaich huuhen
2026-06-06 00:53
isee.mn-iin medeeg huschee hulgaich huuhen
keyboard_arrow_up