Ерөнхий сайдын Улс төрийн бодлогын зөвлөх Э.Тамирын орлого нэг жилийн дотор ₮1,2 саяас ₮67 сая болж НЭМЭГДЖЭЭ

Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд сайд нар ч зөвлөхтэй ажилладаг. Энэ нь нийгэмд "Монгол Улс зөвлөхийн орон болсон" гэх шүүмжлэлийг дагуулдаг. Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд Н.Учрал 13 зөвлөхтэй ажиллахаар болжээ.
Тухайлбал, Улс төрийн бодлогын зөвлөхөөр Э.Тамир томилогджээ.
Түүний хувьд өмнө нь 2020 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм. Мөн 2024 оны наймдугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК-д менежерийн албан тушаалд очсон гэдгээс өөр намтаргүй нэгэн аж.
Түүнчлэн Э.Тамир нь Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байжээ.
Тэгвэл Н.Учралыгн Улс төрийн бодлогын зөвлөхөөр Э.Тамирын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн менежер болсноор түүний орлого нь 1,2 сая төгрөгөөс 67 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮67 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮498 сая /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал, амьтан: ₮0 сая
Газар: ₮5 сая /Өмчлөх-562м2-1 /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮50 сая
Хадгаламж: ₮2,7 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮60 сая гэж мэдүүлжээ.









