ДБЭТ-ын даргаар буцаан томилогдсон МУГЖ, балетчин Д.Алтанхуяг  ₮7,4 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮138 саяын ОРЛОГОТОЙ ДБЭТ-ын даргаар буцаан томилогдсон МУГЖ, балетчин Д.Алтанхуяг  ₮7,4 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮138 саяын ОРЛОГОТОЙ
06 сарын 04, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

ДБЭТ-ын даргаар буцаан томилогдсон МУГЖ, балетчин Д.Алтанхуяг  ₮7,4 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮138 саяын ОРЛОГОТОЙ

2026 оны 6 сарын 03

Arslan.mn

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Алтанхуягийг энэ сарын 2-ны өдрөөс эхлэн эргүүлэн томилох Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаал гарчээ.

Түүний хувьд 2024 оны аравдугаар сарын 28-нд ДБЭТ-ын захирлаар томилогдож байсан.

Тэгвэл ДБЭТ-ын даргаар буцаан томилогдсон Д.Алтанхуягийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮138 сая /жилийн/
Гэр бүлийн орлого: ₮299 сая /жилийн/
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮7,4 тэрбум  /Амины орон сууц-1, Орон сууц-2, Үйлчилгээний зориулалттай барилга-1, Авто зогсоол-3, Бусад (баригдаж дуусаагүй орон сууц, барилга байгууламж)-2/
Тээврийн хэрэгсэл: ₮205 сая  /Mercedes Benz, G 500, Lexus, RX 350 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал, амьтан: ₮15 сая /Хурдан удмын адуу-3/
Газар: ₮650 сая /Эзэмших-9992м2-1, Өмчлөх-600м2-1, Өмчлөх-750м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮68 сая
Хадгаламж: ₮13 сая 
Авлага: ₮80 сая
Зээл:  ₮170 сая гэж мэдүүлжээ.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Д.Алтанхуяг цахимаар сэтгэгдлээ илэрхийлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669180
1 эможи

keyboard_arrow_up