БЗС-гийн даргаар томилогдсон “ажлын туршлагагүй“ П.Зохихсүрэн ₮550 саяын 2 ОРОН СУУЦТАЙ,₮84 саяын ОРЛОГОТОЙ БЗС-гийн даргаар томилогдсон “ажлын туршлагагүй“ П.Зохихсүрэн ₮550 саяын 2 ОРОН СУУЦТАЙ,₮84 саяын ОРЛОГОТОЙ
06 сарын 03, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

БЗС-гийн даргаар томилогдсон “ажлын туршлагагүй“ П.Зохихсүрэн ₮550 саяын 2 ОРОН СУУЦТАЙ,₮84 саяын ОРЛОГОТОЙ

2026 оны 6 сарын 02

Arslan.mn

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргаар томилогдоод таван сар болж буй М.Төртогтох ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр Боловсролын сайд асан П.Наранбаярын туслахаар ажиллаж байсан бөгөөд улс төрийн томилгоогоор Боловсролын зээлийн сангийн даргаар томилогдоход олон нийт ихээхэн шүүмжилж байв.

Тэгвэл Боловсролын зээлийн сангийн дарга М.Төртогтохын оронд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Зохихсүрэнг томилжээ.

Түүний хувьд Математик, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, өмнө нь ЗГХЭГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан гэдгээс өөр намтаргүй нэгэн аж.

Тэгвэл БЗС-гийн даргаар томилогдсон “ажлын туршлагагүй" П.Зохихсүрэнгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮84 сая
Гэр бүлийн орлого: ₮110 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮550 сая  /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮80 сая  /TToyota, Highlander маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮1,1 сая /Эзэмших-699м2-1, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮121 сая 
Авлага: ₮36 сая
Зээл:  ₮147 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
669146
1 эможи

keyboard_arrow_up