АУДИТ: Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёлын санхүүгийн тайлангаас 23,7 тэрбум төгрөгийн ЗӨРЧИЛ илэрчээ

Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "ХЯЗГААРЛАЛТТАЙ ДҮГНЭЛТ" гаргасан байна.
Тодруулбал, аудитаар нийт 3.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд энэ нь материаллаг түвшнээс давсан тул тайланд хязгаарлалттай дүгнэлт өгсөн байна.
Түүнчлэн 152 сая төгрөгийн 35 төлбөрийн акт, 1.3 тэрбум төгрөгийн 79 албан шаардлага, 1.9 тэрбум төгрөгийн 37 зөвлөмж, мөн хариуцлага тооцуулах хоёр албан шаардлага хүргүүлжээ.
Нийцлийн аудитаар нийт 23.7 тэрбум төгрөгийн 142 зөрчил илэрч, үүнээс 13.8 тэрбум төгрөгт хамаарах 41 албан шаардлага, 9.5 тэрбум төгрөгт хамаарах 93 зөвлөмж өгсөн байна.
Энэ удаагийн аудитад сумдын ЗДТГ, ИТХ, ОНХС, Хоршоо хөгжүүлэх сан, төрийн өмчит 14 байгууллага зэрэг 100 байгууллагыг хамруулжээ. Үүнээс 62 байгууллагад аудитын дүгнэлт гаргаж, 38 байгууллагыг түүвэрт хамруулан шалгасан байна.
Аймгийн Засаг даргын хамрах хүрээний 44 байгууллагад өөрчлөлтгүй санал дүгнэлт гарсан бол 17 байгууллагад хязгаарлалттай санал дүгнэлт өгч, нэг байгууллагад дүгнэлт өгөхөөс татгалзжээ.
Ташрамд дурдахад, тус аймгийн Засаг даргаар Ш.Ёл 2024 оноос ажиллаж байна.
