“Хийсэн ажилгүй“ Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн 43 сая төгрөгийн хууль бус УРАМШУУЛАЛ олгожээ

Үндэсний аудитын газар 2026 оны хоёрдугаар сарын 25-нд Монополын эсрэг газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "ХЯЗГААРЛАЛТТАЙ ДҮГНЭЛТ" гаргасан байна.
Тодруулбал, аудитаар 216 сая төгрөгийн зөрчил илэрсэнд 2,9 сая төгрөгийн 1 төлбөрийн акт тогтоож, 150 сая төгрөгийн зөрчилд 1 албан шаардлага хүргүүлж, 63 сая төгрөгийн зөрчилд 2 зөвлөмж өгчээ.
Аудитаар илэрсэн 216 сая төгрөгийн зөрчил нь аудитын тогтоосон материаллаг байдлын түвшин 18,7 сая төгрөгөөс их тул "Хязгаарлалттай дүгнэлт" өгсөн байна.
Тухайлбал, албан хаагчид гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаагүй, газар, хэлтсийн дарга албан хаагчдын тухайн улирлын ажлын үр дүнг үнэлж дүгнээгүй байхад Төсөв захирагчийн тушаалаар тайлант оны 1 дүгээр улиралд 23 сая төгрөг, 3 дугаар улиралд 19 сая төгрөгийн нийт 43 сая төгрөргийн үр дүнгийн урамшуулал ХУУЛЬ БУСААР олгожээ.
Мөн цалингийн зардлаас томилолтоор ажилласан албан хаагчдад унаа, хоолны мөнгийг давхардуулан олгосон, судалгааны ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулахдаа зарим судалгааны ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулаагүй, гэрээний үнийн дүнг төсвийн тооцоолол хийгээгүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Түүнчлэн тайлант онд 20 сая төгрөгийн авлага, өр төлбөр үүсгэсэн
Ташрамд дурдахад, Монополын эсрэг газрын даргаар Б.Билгүүн 2026.10.17-нд томилогдон ажиллаж буй.

