Олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллана Олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллана
05 сарын 22, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллана

2026 оны 5 сарын 22

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жахан Шатсиевтэй уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төсөл болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд байгуулах Үндэсний зүрх, судасны төвийн төсөл нь бүсийн болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт гэдгийн онцлон талархал илэрхийлсэн байна.

Arslan.mn

Мөн талууд олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эрүүл мэндийн дэд бүтцийг хөгжүүлж, иргэн төвтэй, чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг улс орон даяар тэгш хүргэх зорилтын төлөө хамтран ажиллаж байгаа юм. Цаашид төслүүдийн тогтвортой хэрэгжилт, хүний нөөцийн чадавх, эмнэлгийн удирдлагын шинэчлэлийг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээ уулзалтын үеэр илэрхийлсэн талаар ЭМЯ-наас мэдээлэв. 

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669028
0 эможи

keyboard_arrow_up